August 6, 2022
2025-10-07

Азийн аль их сургууль дэлхийд дээгүүр ордог вэ?

Азийн аль их сургууль дэлхийд дээгүүр ордог вэ?

Д.АРИУН

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч их сургуулиудыг тодруулдаг Times Higher Education World Reputation Rankings-2025-ийн эхний аравт Ази тивийн улс орнуудын хоёр их сургууль багтсан байна. Үүнд: Хятадын Цинхуа их сургууль наймдугаарт эрэмбэлэгдсэн бол, Японы Токиогийн их сургууль аравдугаарт жагсчээ.

Харин шилдэг 100-д Хятадын долоо, Японы дөрөв, Хонконгийн гурав, Сингапурын хоёр, Өмнөд Солонгос нэг их сургууль тус тус багтсан байна.
Сингапурын Үндэсний их сургууль 19, Сингапурын Наньян Технологийн Их Сургууль 39-т, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургууль 52-т эрэмбэлэгджээ.

World Reputation Rankings 2025: top universities by prestige-ийн талаар илүү дэлгэрэнгүйг  https://www.timeshighereducation.com/world-reputation-rankings#  эндээс үзэх боломжтой.

Эх сурвалж: polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ